Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 15 тохиолдол батлагджээ. ЭМЯ-ны мэдээлснээр, Улаанбаатар хотод 8, орон нутагт 7 тохиолдол бүртгэгдсэн байна.
Орон нутгаас зөвхөн Өмнөговь аймагт 7 тохиолдол бүртгэгдсэн бол бусад 20 аймагт шинээр халдвар бүртгэгдээгүй байна. Коронавируст халдвартай 180 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас нэн хүнд 16, хөнгөн 45, хүндэвтэр 81, хүнд оноштой 38 хүн байгаа аж.
Түүнчлэн гэрийн хяналтад 615 хүн байна. Харин өчигдөр уг халдвараас шалтгаалсан нас баралт бүртгэгдээгүй байна.