Хонконгийн бүх иргэдийг гурван өдрийн дотор түргэвчилсэн шинжилгээнд хамруулна

оруулсан Алсын Хараа

Sing Tao/. Хонконгийн Засгийн газар өнөөдрөөс эхлэн гурван өдрийн хугацаанд бүх иргэдийг коронавирусний түргэвчилсэн шинжилгээнд хамруулах компанит ажлыг эхлүүлэв.

Хонконгийн захирагч Кэрри Лам өнөөдөр өглөө болсон цар тахлын эсрэг хэвлэлийн бага хурлын үеэр дээрх мэдэгдлийг хийж, цар тахлын эсрэг хийгдэж буй ажлын сүүлийн үеийн нөхцөл байдлыг танилцуулсан байна.

Засгийн газрын зүгээс 18 дүүрэгт цар тахлаас урьдчилан сэргийлэх үйлчилгээний 89 цэгийг нэмэлтээр ажиллуулах юм.

Кэрри Лам өөрийн фэйсбүүк хуудсандаа, өнөөдөр өглөө хийсэн түргэвчилсэн шинжилгээний сөрөг хариугаа нийтлээд иргэдийг идэвхтэй оролцохыг уриалсан байна.

Сэтгэгдэл бичих