Олон улсын олимпын хороо /ОУОХ/-ноос “Парис-2024” олимпын наадмын боксын төрөлд өрсөлдөх тамирчдын жинг тодорхой болгож, баталлаа.
Зуны олимпын XXXIII наадмын боксын тэмцээн эрэгтэй 7 жинд буюу 51 кг, 57 кг, 63,5 кг, 71 кг, 80 кг, 92 кг, + 92 кг-д хүч ур чадвараа сорих юм. Харин эмэгтэй боксчид 6 жинд буюу 50 кг, 54 кг, 57 кг, 60 кг, 66 кг, 75 кг жинд өрсөлдөж медальтнуудаа шалгаруулах юм байна.
Өнгөрсөн “Токио-2020” зуны олимпын XXXII наадмын боксын ринг дээрх тулаан эрэгтэй 8, эмэгтэй 5 жинд тус тус болсон билээ. Парисын олимпын наадам 2024 оны 7 дугаар сарын 26-наас 8 дугаар сарын 11-нд болох юм.