/TASS/. Хятад улс дэлхийг алс зайнаас тандан судлах “Gaofen-3-03” хиймэл дагуулыг тойрог замд гаргасан тухай тус улсын төв телевиз мэдээллээ. Хиймэл дагуулыг орон нутгийн цагаар өнөө өглөө 07 цаг 47 минутад Ганьсу мужийн Зюцюань сансрын буудлаас “Long March 4C” (CZ-4C) зөөгч пуужингаар хөөргөсөн байна.
Телевизийн сувгийн мэдээлснээр, хиймэл дагуулыг далайн гамшгаас урьдчилан сэргийлэх, тэдгээрийн үр дагаврыг арилгах, мөн байгаль орчны хяналт мониторинг хийх, хамгаалахад гол төлөв ашиглана. “Long March” цуврал зөөгч пуужингийн хувьд 414 дэх удаагаа сансарт хөөргөжээ.