Монгол бөхийн өргөөнд 2022 оны 4 дүгээр сард зохион байгуулах барилдааны хуваарийг танилцуулж байна. Тухайлбал, маргааш буюу энэ сарын 07-нд Ардчилсан намын 32 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан болно.
Ташрамд дуулгахад, Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ны ээлжит "Их Эе" хурал 4 дүгээр сарын 09-нд болно.
Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, улсын начин Ш.Зоригтын нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу /АЦЦБЗ/ 256 бөхийн барилдаан 4 дүгээр сарын 10-нд болно.
Сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан /Бөхийн тоо хязгаарлахгүй/ 4 дүгээр сарын 15-нд зохион байгуулна.
Завхан аймгийн Цагаанхайрхан сумын харьяат, цэргийн арслан Доржпаламын Баттогтохын нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан 4 дүгээр сарын 17-нд явагдана.
СХД-ийн 30 жилийн ойд зориулсан "Сонгинохайрханы хишиг" Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан 4 дүгээр сарын 23-нд болно.
Өвөрхангай аймгийн Бүрд сумын харьяат, улсын начин Сэрээнэндоржийн Мандахын нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан 4 дүгээр сарын 24-нд зохион байгуулна.
Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын харьяат, аймгийн хурц, бадрангуй, хичээлт, итгэлт, ерөөлт арслан Жадамбын Сундуйгийн нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан 4 дүгээр сарын 30-нд тус тус болох юм байна.