Азийн хөгжлийн банк (АХБ) бүс нутгийн хөгжиж буй орнуудын эдийн засаг 2022 онд дунджаар 5.2 хувиар өснө гэж таамаглаж байна. Энэ тухай лхагва гарагт тус банкны цахим хуудсанд нийтлэгдсэн мэдээнд дурджээ.
Коронавирусний тархалтын улмаас тавьсан янз бүрийн хязгаарлалтыг аажмаар сулруулснаар Азийн эдийн засаг идэвхжиж байгаатай холбоотойгоор ийм таамаг дэвшүүлжээ. Үүний зэрэгцээ, АХБ Украины өнөөгийн нөхцөл байдлын улмаас түүхий эд, эрчим хүчний эх үүсвэрүүдийн үнэ өссөнөөс бүс нутгийн инфляц 3.7 хувьд хүрч өснө гэж таамаглаж байна. Тухайлбал, нефтийн үнэ 2021 онтой харьцуулахад 50 хувиар нэмэгдэх магадлалтайг мэдээнд цохон тэмдэглэжээ.
Тус банк Төв, Зүүн, Зүүн Өмнөд болон Өмнөд Азийн 45 орон, бүс нутгийг хөгжиж буй эдийн засагтай орнуудын тоонд оруулсан байна.