Цахим орчинд хувийн мэдээллээ нууцлаарай

оруулсан Алсын Хараа

Өдрийн тэмдэглэл, гар утсан дээр хадгалсан зураг, зурвас зэргээр л мэдээллийн нууцлалыг та төсөөлдөг юм  биш биз? Мэдээллийн нууцлалын талаарх ойлголт зөвхөн үүгээр хязгаарлагдахгүй.

Нийгмийн хөгжил, технологийн дэвшлийг дагаад орчин цагт мэдээллийн нууцлал гэдэг нь цоо шинэ утгыг илэрхийлэх болжээ. Монгол Улсын сошиал медиа хэрэглэгчдийн тоо сүүлийн жилүүдэд эрс өссөөр байгаа бөгөөд  нийт хүн амын 68%, тэр дундаа 18-34 насны залууc сошиал медиаг идэвхтэй ашиглаж буй. Сошиал медиа хэрэглэглэгчдийн 99% нь гар утаснаасаа ханддаг. Мөн сүүлийн хоёр жилд хийсэн судалгаанаас харвал, 45-аас дээш насны  хэрэглэгчдийн тоо сошиал медиад  тогтвортой өсжээ. Өөрөөр хэлбэл, сошиал медиа нас, хүйсээс үл хамааран бүгдийн хэрэглээ болж буйг эндээс харж болох нь.

Цахим орчны хэрэглээг дагаад бид онлайн орчин дахь мэдээллийн нууцлал, түүнийг хамгаалах, нууцлалаа алдсан тохиолдолд учирч болзошгүй хохирлын талаар зайлшгүй мэдэх ёстой болж байна.

Танд үйлчилгээ үзүүлэх зорилгоор зарим тохиолдолд үйлчилгээний байгууллага таны хувийн мэдээллийг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд авч болно. Энэ тохиолдолд таны хувийн мэдээллийг ямар зорилгоор ашиглах вэ, мэдээллийн нууцлалыг хангаж чадах уу зэргийг нягталсны үндсэн дээр бусдад хувийн мэдээллээ дамжуулахыг зөвлөж байна.

Түүнчлэн та олон нийтийн цахим орчинд өөрийн ямар мэдээллээ нийтлэх, нийтэд нээлттэй оруулах вэ гэдэгт болгоомжтой хандаарай. Тухайлбал, сошиал орчинд өөрийн гэрийн хаягийн тухай мэдээллийг оруулах, эсвэл тухайлсан байршлаа нийтэд мэдээлснээр таныг дагасан, танихгүй хэн нэгэнд сөрөг боломжуудыг  олгож байж болзошгүй юм. Мөн хүүхэд, дүүгийнхээ зураг, сургууль, цэцэрлэг зэрэг мэдээллийг олон нийтийн сүлжээнд оруулснаар тэднийгээ ч мөн эрсдэлд оруулж болзошгүй талаар бодож үзээрэй.

Хувийн мэдээлэл Технологийн мэдээлэл Эмзэг мэдээлэл
Овог, нэр Санхүүгийн гүйлгээний мэдээлэл Яс үндэс, угсаа гарал
Төрсөн он сар өдөр Интернэт хөтчийн түүх Арьс өнгө
Хүйс Вэбсайтуудын Cookies Шашин шүтлэг
Регистрийн дугаар Сүлжээний төхөөрөмжийн IP хаяг Улс төрийн намын харьяалал
Иргэншил Хувийн зураг Эрүүл мэндийн мэдээлэл, түүх
Хурууны хээ (Биометрийн мэдээлэл) Сошиал орчинд нууцлалын тохиргоотой оруулсан пост Боловсролын түүх
Утасны дугаар Сошиал хаяг Хөдөлмөр эрхлэлтийн түүх
Гэрийн болон шуудангийн хаяг  Аливаа систем болон аппликэйшнд бүртгүүлсэн  НЭВТРЭХ НЭР, НУУЦ ҮГ Гэр бүлийн байдал, гишүүдийн мэдээлэл
И-мэйл хаяг   Хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийн мэдээлэл
Иргэний үнэмлэх болон гадаад паспорт   Эрх бүхий байгууллагын лавлагаа
Дансны болон картын мэдээлэл    
Нийгмийн даатгал болон татвар төлөгчийн мэдээлэл    

Зөвхөн таны мэдэж байх ёстой хувийн нууцлалтай мэдээллүүдэд  юу орох вэ?

Банк хэзээ ч харилцагчаасаа эдгээр нууцлалтай мэдээллийг асуудаггүй гэдгийг та мэдэх үү? Иймд эдгээр мэдээллээ ойр дотнын нэгэн байсан ч хэнд ч өгөхгүй, дамжуулахгүй байснаар харилцагч өөрийгөө аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломжтой юм.

Сэтгэгдэл бичих