Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 81 тохиолдол батлагджээ. ЭМЯ-ны мэдээлснээр, Улаанбаатар хотод 37, орон нутагт 44 тохиолдол бүртгэгдэв. Орон нутгаас хамгийн их буюу 33 тохиолдол Өмнөговь аймагт бүртгэгджээ. Харин 19 аймагт шинээр халдвар бүртгэгдээгүй байна. Коронавируст халдвартай 203 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 8 хүн нэн хүнд өвдсөн бол биеийн байдал нь хөнгөн 22, хүндэвтэр 115, хүнд оноштой 58 хүн байгаа аж. Түүнчлэн гэрийн хяналтад 678 хүн байна. Тус хугацаанд нас баралт бүртгэгдээгүй байна.