Аялал жуулчлалын салбарт НДШ, газрын төлбөрийг нэг жилээр хойшлуулж байна

оруулсан Алсын Хараа

May be an image of one or more people and indoor

Аялал жуулчлалын Үндэсний чуулган Скай резортын “Хүн театр”-т үргэлжилж байна. БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ энэхүү чуулганыг Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд зохион байгуулж, орон нутгийн болон аялал жуулчлалын мэргэжлийн холбоодын хамт салбарын хамтын ажиллагааны тогтолцоог бүрдүүлж, үйл ажиллагааг сэргээн хөгжүүлэх талаар хэлэлцэж буйг онцоллоо. Тэрээр, энэ салбарт ойрын хугацаанд 5 шийдвэр гаргахаар ажиллаж буйг хэллээ.

Үүнд, цар тахалд хамгийн их өртөж сул зогсоод байсан аялал жуулчлалын салбарын ААН-үүдийн төлөх НДШ-ийг дор хаяж нэг жилээр хойшлуулж, гаднаас жуулчин хүлээн авахад энэ жил тодорхой үр дүн гаргаж, аялал жуучлалын компани, ААН-үүдээ орлоготой болгох дээр төр, засаг анхаарч ажиллана гэв. Тиймээс сайдын хувьд энэ жил хэрэгтэй газар нь очиж, хамтрах ажлыг нь дэмжихээ илэрхийлэв.

Аялал жуулчлалын салбар зогссон 2 жилийн хугацаанд жуулчны байгууллагуудаас газрын төлбөр 738 сая төгрөг хуримтлагдаж нэхэгдэж байгаа аж. Үүнээс болж аялал жуулчлалын компаниудын данс хаагдахад хүрчээ. Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд “Эдийн засгийн чуулган” болох гэж буйтай холбогдуулан энэ төлбөрийг мөн нэг жилээр хойшлуулж буйг БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ өнөөдрийн чуулганы үеэр мэдэгдлээ.

May be an image of 2 people, people standing and indoor

Аялал жуулчлалын бизнес нь ЖДҮ эрхлэгчид ордог боловч энэ салбарын компани, ААН-үүд эргэн төлөгдөх нөхцөл баталгаатай бус гэдэг байдлаар холбогдох байгууллага, банкуудын тайлбараар зээл авч чаддаггүй байна. Тиймээс аялал жуулчлалын тур компаниуд, энэ салбарт үйл ажиллагаа явуулж буй  байгууллагууд хамгийн багадаа 10 тэрбум төгрөгийн санхүүжилт хүсэж, дээрх хөрөнгийг гаргаж өгсөн нөхцөлд мөн хамгийн багадаа 300 сая ам.долларыг улсын төсөвт оруулах боломжтойгоо илэрхийлжээ.

Энэ талын тооцоо төлөвлөлтийг аялал жуулчлалын холбоод, ААН-үүдээс гаргасныг БОАЖЯ төр, засагт оруулж шийдүүлэхээр Засгийн газрын энэ сарын 6-ны өдрийн ээлжит хуралдаанаар хэлэлцэх гэж буйг салбарын сайд мөн дуулгалаа. Улмаар 4 дүгээр сарын 7-8-нд болох “Монголын Эдийн засгийн форум-2022” дээр дээрх шийдвэрүүд гарчихсан байгаасай гэж салбарынхны хамт хүсэж буйг тэрээр хэлж, үүний төлөө ажиллаж байна гэв.

Сэтгэгдэл бичих