ХБНГУ-ын инфляц 1990-ээд оны эхээр Зүүн болон Баруун Герман нэгдсэн цагаас хойших хамгийн өндөр түвшиндээ хүрсэн байна. Эрчим хүчний зардал өндөр байгаа нь оршин суугчид болон бизнес эрхлэгчдэд хүндээр тусч байгаа аж. Энэ сард хэрэглээний үнэ өмнөх оны мөн үеэс 7.6 хувиар өсч байгаа нь “Bloomberg” агентлагийн урьдчилсан таамаг болох 6.8 хувиас өндөр байгаа юм.
Мөн өнгөрсөн лхагва гарагт Испанийн инфляцийн мэдээлэл хүлээгдэж байснаас өндөр буюу 10 орчим хувьд дөхсөн дүн гарчээ. ОХУ, Украины дайнаас үүдэлтэй тодорхойгүй байдлын улмаас Европын үнийн хөдөлгөөнийг урьдчилан таамаглахад хүндрэлтэй байгааг дээрх тоо баримтууд харуулж байна.
Герман улсад авто бензин болон дизель түлшний үнэ түүхэн дээд хэмжээндээ хүрчээ
Герман улсад гуравдугаар сард авто бензин болон дизель түлшний үнэ түүхэндээ анх удаа литр нь 2 еврогийн босго давлаа гэж General German Automobile Club (ADAC) мэдээлэв.
Тус улсад нэг литр авто бензиний дундаж үнэ 2022 оны 03 дугаарын 28-ны өдрийн байдлаар 2.274 ам.доллар (6,678 төг), дизель түлшний үнэ 2.394 ам.доллар (7031 төгрөг)-т хүрээд байгаа бөгөөд он гарснаас хойш тус бүр 25 гаруй хувиар өссөн байна.
Украины хямрал болон түүнтэй холбоотой үр дагавраас болж Герман дахь шатахууны үнэ улам өсөх магадлалтайг ADAC анхааруулсан байна.
ГЕРМАН УЛСЫН АВТО БЕНЗИНИЙ ҮНЭ
ГЕРМАН УЛСЫН ДИЗЕЛЬ ТҮЛШНИЙ ҮНЭ
Эх сурвалж: globalpetrolprices.com, xinhuanet.com