Бөхмөрөн сумын Ямаат ууланд тусгаарлагдаад байгаа англи иргэний давтан шинжилгээний хариу сөрөг гарсан байна. Өөрөөр хэлбэл, түүнээс коронавирусний халдвар илрээгүй аж.
Түүнтэй хамт тусгаарлагдаад байсан бусад хүмүүсийн шинжилгээний хариу ч мөн сөрөг гарсан байна. Анхны болон давтан шинжилгээг аймгийн Онцгой комиссоос томилогдсон тусгай ажлын баг очиж авсан бөгөөд улмаар аймгийн төв рүү тээвэрлэн ирж, эмнэлгийн машинаар Улаанбаатар хотын ХӨСҮТ-д хүргүүлсэн юм. Англи иргэний биеийн байдал одоогоор хэвийн байгаа бөгөөд ажиглан тусгаарлалтын хугацаа дуусах болоогүй байна. Увс /МОНЦАМЭ/