Улаанбаатар хотод халдварын 52, орон нутагт 33 тохиолдол бүртгэгдэв

оруулсан Алсын Хараа

Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 85 тохиолдол батлагджээ. ЭМЯ-ны мэдээлснээр, шинээр илэрсэн тохиолдлын 52 нь Улаанбаатар хотод, 33 нь орон нутагт бүртгэгдэв.

Орон нутгаас хамгийн их буюу 28 тохиолдол Өмнөговь аймагт батлагдсан байна. Одоогоор коронавируст халдвартай 309 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 12 хүн нэн хүнд өвдсөн бол биеийн байдал нь хөнгөн 36, хүндэвтэр 219, хүнд оноштой 42 хүн байгаа аж. Түүнчлэн гэрийн хяналтад 909 хүн байна. Мөн хугацаанд нас баралт бүртгэгдээгүй.

Сэтгэгдэл бичих