Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс гуравдугаар сарын 21-25-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 444 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 247 мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ.
Одоогоор ажиллагаанд 197 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байгаа аж. Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 35 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас зургаан гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэсэн байна.
Дээрх хяналт шалгалтаар илэрсэн 10 мэдүүлэг гаргагчийн зөрчилд Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8-д заасан хариуцлага тооцуулахаар Гаалийн ерөнхий газарт албан бичиг хүргүүлэв. Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй мэдүүлэг гаргагчийн ХОМ-ийг нарийвчлан шалгаж байна.
Эх сурвалж: АТГ