Эдийн засгийн чуулганы хэлэлцүүлэг “Боомтын сэргэлт” сэдвээр үргэлжилж байна

оруулсан Алсын Хараа

“Монголын Эдийн засгийн чуулган-2022” форумын өмнөх салбаруудын урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр “Боомтын сэргэлт” сэдвээр Гаалийн ерөнхий газарт үргэлжилж байна. Хэлэлцүүлгээр “Боомтын хөгжил, шинэчлэл”, “Эдийн засгийн чөлөөт бүс, хуурай боомтын хөгжлийн бодлого”, “Боомтын дэд бүтэц”, “Хилийн боомтуудыг дэд бүтцээр холбох, тээврийн коридоруудын үр ашгийг дээшлүүлэх нь”, “Иргэний нисэхийн салбарын шинэчлэлийн бодлого” зэрэг сэдвээр тус тус өрнөнө.

Хэлэлцүүлгийг Сангийн сайд, Эдийн засаг, хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч, Хилийн боомтын Үндэсний зөвлөлийн дарга Б.Жавхлан нээж, “Боомтын шинэчлэл” сэдээр илтгэл тавьж байна. Хэлэлцүүлгийн 2 дахь хэсэг “Эдийн засгийн чөлөөт бүс, хуурай боомтын хөгжлийн бодлого” сэдвээр, үдээс хойших хэлэлцүүлэг “Боомтын дэд бүтцийн хөгжил” сэдвээр тус тус үргэлжилнэ. Сангийн сайд Б.Жавхлан "Шинэ сэргэлтийн бодлого"-ын хүрээнд боомтуудад хийх дэд бүтцийн төслүүдийг танилцуулж байна.

Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, Ц.Сэргэлэн, Т.Энхтүвшин, Т.Аубакир, Ж.Бат-Эрдэнэ, Б.Энх-Амгалан, ЗТХ-ийн сайд Л.Халтар, АХБ-ны суурин төлөөлөгч Павит Рамачандран, Дэлхийн банкны зам, тээврийн ахах мэргэжилтэн Норо Рабефанирака, Замын-Үүд чөлөөт бүсийн захирагч А.Энхзул нарын албаны хүмүүс оролцож байна.

Өнөөдрийн хэлэлцүүлэг нь "Монголын Эдийн засгийн чуулган-2022" форумын өмнө болж буй 5 дахь хэлэлцүүлэг юм.

Сэтгэгдэл бичих