Нөөц бүрдүүлэхэд 50.8 мянган тонн улаан буудай худалдан авна

оруулсан Алсын Хараа

ХХААХҮЯ өнгөрсөн оны ургацаас стандартын шаардлага хангасан, борлоогүй үлдсэн 50.8 мянган тонн улаан буудайг татан авах хуваарь хийж байна.

Хуваарийн дагуу стандартын шаардлага хангасан хүнсний улаан буудайг ХААДС-ын Угтаал, Хөтөл, Хархорин, Сэлэнгэ, Булган, Хархорин, Дархан салбараар дамжуулж татан авахаар бэлтгэж байна. Тус яамнаас тариаланчдын санхүүгийн чадварыг нэмэх, хаврын тариалалтыг технологийн хугацаанд үр дүнтэй хэвийн явуулах нөхцөл бүрдүүлэхээр тариаланчдын гар дээр байгаа зах зээлийн эргэлтэд ороогүй хүнсний буудайг худалдан авч нөөц бүрдүүлж байгаа аж.

ХХААХҮ-ийн сайдын шийдвэрээр хүнсний буудайг татан авах ажлыг богино хугацаанд үр дүнтэй зохион байгуулах үүргийг ХААДС, буудайг цэвэрлэж дугаарлан стандартад нийцүүлэхийг орон нутагт зохион байгуулахыг аймгуудын ХХААГ-т үүрэг болгожээ. Ингэснээр тариаланчид улаан буудайгаа 100 хувь борлуулж санхүүгийн эх үүсвэртэй болж, энэ хаврын тариалалтыг хугацаанд нь эхлүүлэх боломж бүрдэж байгааг салбарын яам мэдээллээ.

Сэтгэгдэл бичих