Монголын үндэсний олимп хороо /МҮОХ/-ны Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэрээр сагсан бөмбөгийн гавьяат дасгалжуулагч Ц.Цэвэрбалыг тус хорооны дээд шагнал “Алтан од” одонгоор шагналаа.
Энэхүү хүндтэй шагналыг МҮОХ-ны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар гардуулж өгөв. Сагсанбөмбөгчин, гавьяат дасгалжуулагч Ц.Цэвэрбал амьдралынхаа 50 жилийг сагсан бөмбөгийн спортод зориулсан бөгөөд 1994 оноос хойш өнөөг хүртэл дасгалжуулагчаар ажиллаж байгаа билээ.