"Бигэр хурд-2022" хурдан морины бооцоот уралдааныг зогсоож, цуцалжээ. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 57 дугаар тогтоолыг зөрчин Бигэр сумд гуравдугаар сарын 20-ны өдөр зохион явагдсан зургаан насны 75 хурдан морины уралдааныг аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газрын албан хаагчид хамтран зохион явуулахгүй байх талаар хяналт тавин, уралдааныг цуцалжээ.
Засгийн газрын тогтоолыг зөрчин хурдан морины уралдаан зохион явуулсан Уяачдын холбооны холбогдох албан тушаалтанд зөрчлийн хэрэг үүсгэн харьяаллын дагуу шилжүүлэн ажиллаад байна хэмээн аймгийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.