Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 55 тохиолдол батлагдаж, үүнээс Улаанбаатар хотод 45, орон нутагт 10 тохиолдол бүртгэгдсэнийг Эрүүл мэндийн яам мэдээлэв.
Орон нутгаас хамгийн их буюу 4 тохиолдол Өмнөговь аймагт бүртгэгджээ. Харин 18 аймагт шинээр халдвар бүртгэгдээгүй байна. Коронавируст халдвартай 419 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 19 хүн нэн хүнд өвдсөн бол биеийн байдал нь хөнгөн 93, хүндэвтэр 253, хүнд оноштой 57 хүн байгаа аж.
Түүнчлэн гэрийн хяналтад 1313 хүн байна. Тус хугацаанд нас баралт бүртгэгдээгүй байна.