Эрүүл мэндийн дэд сайд М.Баттүвшинг албан тушаалаас нь чөлөөлөв

оруулсан Алсын Хараа

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар ажлын хариуцлага алдсан зарим албан тушаалтанд хариуцлага тооцсон тухай ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж мэдээлэв.

Тодруулбал, Эрүүл мэндийн дэд сайд М.Баттүвшин, Соёл урлагийн газрын дарга Ц.Нацагдолгор нарыг албан тушаалаас нь чөлөөлжээ. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж хэлэхдээ, "Дээрх албан тушаалтнууд нь үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан. Удирдлагын багтайгаа хамтарч ажиллаж чадаагүй гэдэг үндэслэлээр албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэр гаргаж байна" гэлээ.

Сэтгэгдэл бичих