Малайз, Вьетнам Орос-Украины мөргөлдөөний асуудалд төвийг сахихаар тохиролцжээ

оруулсан Алсын Хараа

/Bernama/. Малайз, Вьетнам улсууд Оросын эсрэг хориг арга хэмжээг дэмжихгүй байхаар тохиролцсон тухай Малайзын Ерөнхий сайд Исмаил Сабри Якоб сэтгүүлчдэд мягмар гарагт мэдээлжээ. Тэрбээр Вьетнамд хийсэн ажлын айлчлалынхаа үр дүнгийн талаар хэвлэлийн бага хурал хийх үеэрээ энэ тухай мэдэгдсэн байна.

Малайзын Засгийн газрын тэргүүний мэдэгдсэнээр, тэрбээр “Вьетнамын Ерөнхий сайд Фам Винь Чинтэй Орос-Украины мөргөлдөөний талаар хэлэлцэж, талууд энэ асуудалд төвийг сахихаар тохиролцжээ”.

“Оросын эсрэг хориг арга хэмжээний тухайд бид эдгээр хоригийг, ерөөс аливаа нэг талын хориг арга хэмжээг дэмжихгүй. Бид зөвхөн НҮБ-ын Аюулгүй Зөвлөлөөс тавьсан хоригийг хүлээн зөвшөөрнө” гэж Ерөнхий сайд хэлсэн байна. Исмаил Сабри Яакоб мөн Малайз улс "ямар ч тусгаар улсын эсрэг гадны түрэмгийллийн асуудалд буулт хийхгүй" гэж мэдэгджээ.

"Бид ийм түрэмгийллийг дэмжихгүй, гэхдээ бид хөндлөнгөөс оролцохгүй гэсэн байр суурьтай байна. Бид Украины хямралыг дипломат арга замаар шийдээсэй гэж хүсэж байна" гэж тэрбээр хэлсэн байна.

Сэтгэгдэл бичих