Монголбанкнаас зарласан төгрөгийн ам.доллартай харьцах сарын дундаж ханш энэ оны 2 дугаар сард 2857.17 төгрөг болжээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 7.44, өмнөх сарынхаас 7.81 төгрөгөөр суларсныг Үндэсний статистикийн хороо мэдээлэв. Монголбанкнаас зарласан төгрөгийн юаньтай харьцах сарын дундаж ханш хоёрдугаар сард 450.52 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 9.34, өмнөх сарынхаас 2.20 төгрөгөөр суларчээ.
Монголбанкнаас зарласан төгрөгийн рубльтэй харьцах сарын дундаж ханш энэ оны 2 дугаар сард 36.41 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 1.93, өмнөх сарынхаас 0.89 төгрөгөөр чангарсан аж.