Дархан-Уул аймагт "Эрүүл мэндийн дэмжих төв" байгууллаа

оруулсан Алсын Хараа

Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилсан "Бүх иргэнийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах ажил"-ын хүрээнд ЭМЯ-ны дэмжлэгтэйгээр 1.8 тэрбум төгрөгийн санхүүжилтээр иргэдийн "Эрүүл мэндийн дэмжих төв"-ийг  нээлээ.

Эрүүл мэндийн хоёрдугаар төвд нээсэн уг төвд 14 төрлийн орчин үеийн оношилгооны аппарат суурилуулсан аж.  Ингэснээр ирэх сарын нэгнээс иргэдийг үе шаттай, зохион байгуулалттай үзлэгт хамруулж эхэлнэ гэж аймгийн ЭМГ-ын газрын дарга Б.Батцэнгэл мэдэгдлээ. Дээрх санхүүжилтээр тус төвд:

Чих хамар хоолойн үзлэг, эмчилгээ

Чих хамар хоолойн үзлэгийн дуран

Тимпанаметр, Аудиометр

Спирометр,Биеийн бүтэц тодорхойлох аппарат

Автомат жин (өндөр хэмжигчтэй)

Ясны сийрэгжилт үзэх аппарат,

Тархины доплер

Ачаалалтай зүрхний цахилгаан бичлэгийн аппарат

Зүрхний цахилгаан бичлэгийн аппарат -Нүдний хараа шалгах таблиц

Слит ламп, Авторефракто /кератометр аппарат/

Суурин ЭХО аппарат

Зөөврийн ЭХО аппарат

Уян дуран,

Шүдний кресло, автоклав, ломбоны гэрэл, шүдний рентген аппарат /зөөврийн/, шүдний чулуу өнгөр цэвэрлэх чичиргээт машин, шүлс соруулах, зөөврийн аппарат, соруулагчийн гар зэрэг тоног төхөөрөмжийг авсан аж. Мөн 796.1 сая төгрөгийн 34 нэр төрлийн 95 ширхэг тавилга, тоног төхөөрөмж хүлээн авч суурилуулжээ.

Тус төвд рентген зураг, биеийн бүтэц тодорхойлох, шүд, яс сийрэгжилт хоолзүй, дуран, зүрхний бичлэг, тархины бичлэг, ЭХО, чих, хамар хоолой, арьс харшил, эмчийн үзлэг тус тус хийнэ. Тус төв нээгдэж дээрх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлснээр хүн амын дунд зонхилон тохиолддог халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийг хийж, шинжилгээ, оношилгоонд хамруулснаар өвчлөл буурна гэж үзэж байна.

Төвийн нээлтэд Эрүүл мэндийн сайд С.Энхболд, УИХ-ын гишүүн Г.Дамдинням, Дархан-Уул аймгийн Засаг Б.Азжаргал, ЭМГ-ын дарга Б.Батцэнгэл, НЭ-ийн дарга Б.Мөнхбат нарын албаны хүмүүс оролцлоо.

Сэтгэгдэл бичих