Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 85 тохиолдол батлагджээ. Үүнээс Улаанбаатар хотод 62, орон нутагт 23 тохиолдол бүртгэгдсэнийг Эрүүл мэндийн яам мэдээлэв.
Орон нутгаас халдварын хамгийн их буюу 10 тохиолдол Баян-Өлгий аймагт бүртгэгдсэн бол 12 аймагт шинээр бүртгэгдээгүй байна.
Коронавируст халдвартай иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Тэднээс 18 хүн нэн хүнд өвдсөн бол биеийн байдал нь хөнгөн 117, хүндэвтэр 282, хүнд оноштой 57 хүн байгаа аж. Түүнчлэн гэрийн хяналтад 1 407 хүн байна. Тус хугацаанд нас баралт бүртгэгдээгүй.