Такаясү 10 даваатай башёг тэргүүлж байна

оруулсан Алсын Хараа

Осака хотноо болж байгаа сумо бөхийн хаврын тэмцээний 10 дахь өдрийн барилдаанд нэг ч унаагүй энэ башёг тэргүүлж явсан Такаясү /М-7/, Комүсүби Хошёорюү С.Бямбасүрэнтэй учраа тааран хүч үзэж түүнийг ёрикири мэхээр хаяж 10 даваатай болов.

Харү башёгийн 10 дахь өдөр Тамаваши Б.Мөнх-Оргил 4-5 /М-2/-той Ичиножёо 5-4 А.Ичинноров /М-2/ учраа таарч түүнийг ёрикири мэхээр давснаар 6 даваа, 4 унаатай болсон бол Тамаваши 4 даваа, 6 унаатай боллоо. Харин энэ өдөр Кирибаяама Б.Лхагвасүрэн /М-4/, Оношо /М-4/-той хүчээ сорьж түүнийг сүкүинаге мэхээр давснаар 7 даваа, 3 унаатай болоод байна.

Чиёошома Г.Мөнхсайхан /М-8/, энэ өдөр Мёогирюү /М-11/-тэй барилдаж түүнийг хатакикоми мэхээр давснаар 4 даваа, 6 унаатай боллоо. Озэки Митакэүми энэ өдөр Хокүтофүжи /М-6/-тэй учраа тааран түүнд ёрикири мэхээр унаснаар 2 унаатай болсон бол Хокүтофүжи даваа, унаа адил 5 болоод байна.

Озэки Такакейшо энэ өдөр Такарафүжи /М-5/-той хүч үзэн түүнийг катасүкаши мэхээр хассанаар 7 даваа, 3 унаатай болов. Энэ өдөр Озэки Шодайтай, Эндо /М-4/ хүчээ сорьж, түүнийг ошидаши мэхээр давснаар  даваа, унаа адил 5 боллоо.

Сэтгэгдэл бичих