В.Зеленский ОХУ-тай Израильд хэлэлцээ хийх боломжтой гэж дахин мэдэгджээ

оруулсан Алсын Хараа

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-тай хийх хэлэлцээг Иерусалимд зохион байгуулах боломжтой гэж үзсэн хэвээр байна.

Түүний хэлснээр, Израилын Ерөнхий сайд Нафтали Беннет Орос, Украины хэлэлцээг зохион байгуулахад зуучлахыг хичээж байгаа аж. "Бид эдгээр хүчин чармайлтад талархаж байгаа бөгөөд эрт орой хэзээ нэгэн цагт бид Оростой ярилцаж эхэлнэ. Магадгүй Иерусалим эв эеийг олох зөв газар байж болох юм" гэж тэрбээр даваа гарагт дүрс бичлэгээр үг хэлэхдээ мэдэгджээ.

Украины Ерөнхийлөгч ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путинтэй хэлэлцээ хийхэд зуучлахыг Израилын Ерөнхий сайдаас хүссэн гэж урьд нь “Financial Times” сонин нөхцөл байдлын талаар мэдээлэлтэй эх сурвалжаас эш татан мэдээлжээ. Хожим Кремлийн хэвлэлийн албанаас Беннет Оросын удирдагчтай утсаа ярихдаа цэргийн ажиллагааг зогсооход зуучлагчийн үүрэг гүйцэтгэх санал тавьсан гэж мэдээлсэн байна.

Сэтгэгдэл бичих