Коронавируст халдвартай 565 хүн хэвтэн эмчлүүлж байна

оруулсан Алсын Хараа

Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 35 тохиолдол батлагджээ. Үүнээс Улаанбаатар хотод 18, орон нутагт 17 тохиолдол бүртгэгдсэнийг Эрүүл мэндийн яам мэдээлэв.

Орон нутгаас хамгийн их буюу 10 тохиолдол Өмнөговь аймагт бүртгэгджээ. Харин 18 аймагт шинээр халдвар бүртгэгдээгүй байна.

Коронавируст халдвартай 565 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас  20 хүн нэн хүнд өвдсөн бол биеийн байдал нь хөнгөн 144, хүндэвтэр 318, хүнд оноштой 20 хүн байгаа аж. Түүнчлэн гэрийн хяналтад 1919 хүн байна. Тус хугацаанд нас баралт бүртгэгдээгүй.

Сэтгэгдэл бичих