Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл хуралдлаа

оруулсан Алсын Хараа

Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн ээлжит бус хуралдаан боллоо. Хуралдаанаар олон улсын төлбөр тооцооны нөхцөл байдал, шатахууны импортод үүсээд буй тодорхой бус байдал, валютын нөөцийг нэмэх арга замыг хэлэлцэв.

Мөн макро эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдлыг хангах, санхүүгийн зуучлалыг хэвийн үргэлжлүүлэх хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаан талаар санал солилцсон юм. Мөн макро эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдлыг хангах, санхүүгийн зуучлалыг хэвийн үргэлжлүүлэх хүрээнд дараах чиглэлийг судлан, Засгийн газрын хуралдаанд танилцуулж, шийдүүлэхийг зөвлөсөн байна.

Тухайлбал, олон улсын төлбөр тооцооны өнөөгийн нөхцөл байдал, шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдэд шатахууны нөөц бүрдүүлэхэд Засгийн газар, Монголбанкны боломжит дэмжлэг, төрийн өмчийн оролцоот уул уурхайн аж ахуйн нэгжийн гадаад валютын орлогыг Монголбанканд худалдах, үүнээс үүдэх эрсдэлийг санхүүгийн үүсмэл хэрэгслүүдийг ашиглан хаах арга замууд, улсын валютын нөөцийг нэмэх хүрээнд Монгол Улсын газар нутагт олборлосон алтыг зөвхөн Монголбанканд тушаадаг байх асуудлыг тусгажээ.

Хуралдааныг Сангийн сайд Б.Жавхлан даргалж, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Хадгаламжийн даатгалын корпорацийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч С.Баатарсүрэн болон бусад албаныхан оролцлоо.

Сэтгэгдэл бичих