Нийслэл дэх тээврийн хэрэгслийн тоо өдөрт 450 мянгаас 665 мянга, өөр өөр тоо байгааг Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазар “Түгжрэлийн шийдэл” хэлэлцүүлэг дээр онцлов. Тиймээс автомашинуудыг бүрэн бүртгэлжүүлэх, ингэхдээ нийслэлээс бүртгэдэг, хянадаг байх. Улмаар бүртгэл, татвар хоорондоо холбоотой байж явна гэдгийг тодотгов.
2020 онд Монгол Улсын иргэд 2.7 их наяд төгрөгтэй тэнцэх цаг хугацааг түгжрэлд алдсаныг Нийслэлийн Засаг даргын орлогоч Б.Одсүрэн хэлж байна. Улсын хэмжээнд жилд 1.5 тэрбум ам.долларын тоног төхөөрөмж худалдаж авдаг. Үүний 460 сая ам.долларыг автомашин худалдаж авахад зарцуулжээ.
Өдөр тутмын сонинуудын холбооноос зохион байгуулж буй өнөөдрийн хэлэлцүүлгээр нийслэл хотын автозамын ачаалал түгжрэлийг шийдэх гарцыг ярилцаж, хотын удирдлага энэ талаар хийхээр төлөвлөсөн ажлаа танилцуулж байна.