Улаанбаатар хотод халдварын 59, орон нутагт 36 тохиолдол бүртгэгдэв

оруулсан Алсын Хараа

Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын тохиолдол 95-аар нэмэгдлээ.

Үүнээс Улаанбаатар хотод 59, орон нутагт 36 тохиолдол бүртгэгдсэнийг Эрүүл мэндийн яам мэдээлэв. Орон нутгаас хамгийн их буюу 11 тохиолдол Ховд аймагт бүртгэгджээ. Харин 10 аймагт шинээр халдвар бүртгэгдээгүй байна. Коронавируст халдвартай 727 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 15 хүн нэн хүнд өвджээ. Харин биеийн байдал нь хөнгөн 176, хүндэвтэр 161, хүнд оноштой 75 хүн байгаа аж. Түүнчлэн 2 427 хүн гэрийн хяналтад байна.

Мөн хугацаанд нас баралт бүртгэгдээгүй.

Сэтгэгдэл бичих