Каталин Новак Унгар улсын Ерөнхийлөгчөөр сонгогдлоо. 44 настай тэрээр өмнө нь Унгарын Гэр бүлийн бодлогын сайдаар ажиллаж байжээ. Орбаны удирддаг “Фидеш” намын давамгайлсан парламентад 137 хүний санал авсан бол түүний өрсөлдөгч, эдийн засагч Петер Рона 51 санал авчээ.
Тэрбээр парламентын танхимаас “Эмэгтэйчүүд бид хүүхэд өсгөн хүмүүжүүлж, өвчтэй нэгнийг асарч, хоол хийж, шаардлагатай бол хоёр ээлжээр ажиллаж мөнгө олдог. Бид зааж сургадаг. Цонх халтар бол цэвэрлэж гэрэл гэгээ оруулдаг. Бид үгийн хүчийг мэддэг ч шаардлагатай үедээ чимээгүй байж аюул заналхийлсэн үед эрчүүдээс ч илүү зоригтой байж гэр бүлээ хамгаалдаг” гэж хэлжээ.