Э.Золбоо: Ирэх сар гэхэд 130 мянган тонн арматурын нөөцтэй байна

оруулсан Алсын Хараа

Монгол Улс, БНХАУ хилийн бүсэд халдвар хамгааллын дэглэм сахих цэг байгуулаад өдөрт 50-60 чингэлэг, мөн төмөр замаар 1000 вагон тээвэр оруулж ирэхээр тохиролцоод байгаа.

Үүнээс 410 нь вагонд барилгын материал тээвэрлэн энэ сард оруулж ирэх юм. Тодруулбал, 350 вагонд арматур төмөр, дахиад 20 мянган тонныг оруулж ирэх нөхцөл бүрдүүлсэн. ОХУ-аас 30 мянган тонн арматур төмөр оруулж ирэхээр худалдан авалтаа хийсэн тул гурав, дөрөвдүгээр сард буюу барилгын ажил эхлэхэд 130 мянган тн арматурын нөөц бүрджээ.

Манай улсын арматур төмрийн жилийн хэрэгцээ нь 250 мянган тн байдаг бол ийнхүү 50 хувийн нөөцөө хангаад байгаа. Хэрэгцээнд шаардагдах бусад арматур төмрийг энэ хэлбэрээр оруулж ирэхэд хомсдол үүсэхгүйг Барилга хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо мэдээлэв. Гэхдээ нөхцөл байдал яаж ч өөрчлөгдөх боломжтойг тэрбээр тодотголоо.

Хятадаас чингэлэг тээврээр өдөрт 50-60 машин доторт орж ирж байгаагийн 60 хувь нь барилгын дотор заслын бараа материал байгаа аж.

1 сэтгэгдэл

Jinfum 2024/12/18 - 07:59

Ищите в гугле

Хариулах

Сэтгэгдэл бичих