Манай улс он гарснаас хойш 337.5 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн импортлоод байна. Үүнд А-80 автобензин 7.1 мян.тн, АИ-92 автобензин 128 мян.тн, АИ-95/98 автобензин 4.2 мян.тн, ДТ 165.9 мян.тн, онгоцны түлш 5.4 мян.тн, бусад 26.8 мян.тн байв.
Улсын хэмжээнд энэ сарын 10-ны байдлаар 164,191 тн шатахууны нөөцтэйгээс А-80 автобензин 11,998 тн, АИ-92 автобензин 50,427 тн, АИ-95 автобензин 3,339 тн, ДТ 95,896 тн байлаа. Тодруулбал, АИ-92 автобензиний 38, АИ-95 автобензиний 40 хоног, А-80 автобензиний 72, ДТ-ний 35 хоног, нийслэлд нийт 83,294 тн буюу АИ-92 болон АИ-95 автобензиний тус бүр 32, ДТ-ний 41 хоногийн буюу хэвийн нөөцтэй байгаа аж.
Энэ сарын 4-10-нд авто замаар 1666, төмөр замаар 600 чингэлэг, оны эхнээс нийт 1,602.7 мян.тн нүүрс, авто замаар 160 чингэлэг, төмөр замаар 314 чингэлэг буюу оны эхнийхээс 261.8 мян.тн зэсийн баяжмал, авто замаар 28, төмөр замаар 1136 чингэлэг буюу оны эхнийхээс 449.4 мян.тн төмрийн хүдэр, баяжмал экспортолжээ.
Харин Төв банк оны эхнийхээс энэ сарын 10-ны байдлаар 2,646.8 кг алт худалдан авсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 8.6 хувиар өссөнийг УУХҮЯ мэдээлэв.