Коронавируст халдварын 97 тохиолдол батлагдав

оруулсан Алсын Хараа

Өнгөрсөн хоногт коронавируст халдварын тохиолдол 97-гоор нэмэгдлээ. Үүнээс Улаанбаатар хотод 80, орон нутагт 17 тохиолдол бүртгэгдсэнийг Эрүүл мэндийн яам мэдээлэв.

Орон нутгаас хамгийн их буюу дөрвөн тохиолдол орон нутагт бүртгэгджээ. Харин 14 аймагт шинээр халдвар бүртгэгдээгүй байна. Коронавирусний халдвартай 856 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Тэднээс биеийн байдал нь хөнгөн 197, хүндэвтэр 549, биеийн байдал хүнд 101 хүн байгаа бол нэн хүндээр өвдсөн 9 хүн байгаа аж.

Мөн хугацаанд нас баралт бүртгэгдээгүй.

Сэтгэгдэл бичих