А.Бүрэнбаатарыг цагдан хориогүй болохыг АТГ залрууллаа

оруулсан Алсын Хараа

Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн ерөнхий захирал А.Бүрэнбаатарыг хуулийн байгууллагаас албадан саатуулсан тухай мэдээлэл тархсан.

Тодруулбал, иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу түүнээс Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагч тайлбар мэдүүлэг авчээ. Энэ талаар Авлигатай тэмцэх газар А.Бүрэнбаатарыг 48 цагийн хугацаатай албан саатуулсан гэх гадуур тархсан албан бус мэдээллийг залрууллаа. Тодруулбал, Н.Бүрэнбаатарыг цагдан хориогүй, зөвхөн дуудаж уулзан мэдүүлэг авсан болохыг тус газраас мэдээллээ.

Сэтгэгдэл бичих