Дэлхийн зэвсгийн худалдааны байдлын талаарх шинэ тайлан гарчээ

оруулсан Алсын Хараа

Стокхолмын олон улсын энх тайвны судалгааны хүрээлэн /СИПРИ/ 2017-2021 оны дэлхийн зэвсгийн худалдааны байдлын талаарх шинэ тайлангаа даваа гарагт нийтэлжээ. Энэ хугацаанд зэвсгийн худалдааны нийт хэмжээ бага зэрэг буурсан байна. АНУ, ОХУ гол экспортлогчид хэвээр байгаа боловч ОХУ-ын зэвсгийн худалдааны хэмжээ өмнөх таван жилтэй харьцуулахад 26 хувиар буурчээ. 2017-2021 онд зэвсгийн худалдааны нийт хэмжээ 2012-2016 онтой харьцуулахад 4.6 хувиар буурсан байна.

Үүний зэрэгцээ Европ, Зүүн Ази, Далайн орнуудын зэвсгийн импорт нэмэгдэж байгааг шинжээчид онцолжээ. АНУ, Францын зэвсгийн экспорт мэдэгдэхүйц өссөн байна. Европ руу зэвсгийн импорт 19 хувиар, Зүүн Азийн бүс нутаг руу 20 хувиар , Далайн орнууд руу 59 хувиар тус тус нэмэгдсэн байна.

Сэтгэгдэл бичих