Казахстаны Щучинск хотноо 2022 оны 3 дугаар сарын 12-22-нд биатлоны Ази тивийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээнд оролцож буй Монголын биатлоны шигшээ багийн тамирчид амжилттай оролцож байна.
Ням гарагт болсон эмэгтэйчүүдийн 12.5 км-ийн ганцаарчилсан гараанд Мөнхбатын Должинсүрэн биатлоны спортоор Ази тивийн анхны мөнгөн медалийг эх орондоо авчирлаа.
Мөн эрэгтэйчүүдийн 15 км-ийн ганцаарчилсан гараанд Э.Энхсайхан 6 дугаар байр эзэлжээ. Залуучуудын олимп, ДАШТ, Дэлхийн цомын гараанд амжилттай оролцож, "Бээжин-2022" өвлийн олимпын эрх авахад тун ойртсон Э.Энхсайхан сүүлчийн зогсоо байрлал дээрээс буудахдаа 4 алдаагүй бол дээгүүр амжилт үзүүлэх байв гэж спортын сэтгүүлч Ц.Энхтүвшин мэдээллээ.