УУХҮ-ийн сайд Г.Ёндон, дэд сайд О.Батнайрамдал нар ОХУ-д ажлын айлчлал хийж байна

оруулсан Алсын Хараа

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, дэд сайд О.Батнайрамдал тэргүүтэй тус яамны ажлын хэсэг ОХУ, Беларусь улсад энэ сарын 7-11-нд ажлын айлчлал хийж байна. Энэ үеэр "Роснефть" болон "Эрчис ойл" компани хооронд Харилцан ойлголцлын санамж бичигт талууд гарын үсэг зурах юм.

ТӨХХК-ийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2020 оны А/81 тушаалаар “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн охин компани болон байгуулсан юм. ОХУ-ын "Роснефть" компани болон Монголын төрийн өмчит "Эрчис ойл" компанитай хамтарсан оператор компани байгуулж, Хөшигийн хөндий дэх олон улсын нисэх онгоцны шинэ буудалд шатахуун нийлүүлэх юм.

Сэтгэгдэл бичих