Олимпын хүрэл медальт Г.Отгонцэцэг жүдогийн клуб байгууллаа

оруулсан Алсын Хараа

“Рио-2016” олимпын хүрэл медальт, ДАШТ-ий хошой хүрэл медальт, жүдоч Г.Отгонцэцэг эх орондоо эргэн ирж нийслэл хотноо жүдо бөхийн клуб байгуулж, үйл ажиллагаагаа эхлүүлээд байна. Тэрбээр, Монгол Улсын иргэншлээ сэргээж, жүдо бөхийн спортоор мэдсэн сурсан зүйлс болон арга туршлагаа монголынхоо хүүхэд залууст зааж сургах мөрөөдлөө биелүүлэхээр зорьж байна. Г.Отгонцэцэг жүдо бөхөөр дамжуулан хүүхэд, залуусыг тэсвэр тэвчээртэй, зөв ёс суртахуунтай болгож хүмүүжүүлэхийн зэрэгцээ бие бялдрыг нь хөгжүүлж, чийрэгжүүлэх юм.

Ташрамд сонирхуулахад, Казахстаны жүдо бөхийн шигшээ багийн тамирчин Галбадрахын Отгонцэцэг өнгөрсөн оны 11 дүгээр сард албан ёсоор зодог тайлсан билээ. Тэрбээр 2015 онд иргэншлээ солин, дасгалжуулагч Д.Энхбаатарын хамт Казахстаныг зорин, тус улсын нэрийн өмнөөс барилдаж “Рио-2016” олимпын дэвжээнээс хүрэл медаль хүртсэн. Улмаар 2017, 2018 оны ДАШТ-ээс хүрэл медаль хүртэн, дэлхийн хошой медальтан болсон шилдэг эмэгтэй жүдоч юм.

Мөн Ази тивийн АШТ-ээс алт /2016/, мөнгө /2017/, хүрэл /2019/, Азийн 18 дугаар  о наадмаас /2018/ хүрэл медаль хүртэж Казахстаны эмэгтэй жүдо бөхийн хөгжил, амжилтыг дараагийн шатанд гаргасан гавьяатан юм. Г.Отгонцэцэг ээж болоод удаагүй байхдаа “Токио-2020” олимпын наадмын дэвжээнд хүч, ур чадвараа сорин барилдаж тамирчны тэсвэр тэвчээр, хатуужлыг үлгэрлэн харуулсан билээ.

Сэтгэгдэл бичих