/Kyodo/. Орос, Украины Гадаад хэргийн сайд нар пүрэв гарагт Туркт гал зогсоох талаар нүүр тулсан анхны хэлэлцээ хийсэн боловч ахиц дэвшил гараагүй байна.
Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба, Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров нар Анталья хотод уулзсан бөгөөд Д.Кулеба хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлэл хийхдээ, Киев Москвад “бууж өгөхгүй” гэж мэдэгджээ.
Мөн уулзалтын үеэр тэрбээр энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэхийн тулд 24 цаг түр эвлэрэхийг уриалсан ч ямар нэгэн үр дүнд хүрээгүй байна. Гэхдээ Д.Кулеба С.Лавровтой дахин хэлэлцээ хийх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.
С.Лавров өөр хэвлэлийн бага хурлын үеэр гал зогсоох тухай хоёр талын өндөр түвшний төлөөлөгчдийн хэлэлцээ Беларусьт үргэлжилнэ гэдгийг мэдэгдсэн байна.
Мөн сайд нар Оросын Ерөнхийлөгч Владимир Путин, Украины төрийн тэргүүн Владимир Зеленьский нарын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах боломжийн талаар хэлэлцсэн гэж С.Лавров мэдээлсэн ч удирдагчдын яриа хэлэлцээнд “тодорхой үр дүн” хэрэгтэй тул ийм уулзалт хийх цаг болоогүй гэсэн байр суурийг илэрхийлжээ.