/Xinhua/. Дэлхий даяар “COVID-19” халдварын улмаас нас барсан тохиолдлын тоо мягмар гарагт зургаан сая давж, 6 004 421-д хүрсэн талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ мэдээлжээ.
ДЭМБ-ын мэдээллээр, дэлхийн хэмжээнд илэрсэн “COVID-19” халдварын нийт тохиолдлын тоо 446 511 318-д хүрээд байна. Халдварын тохиолдол, нас барсан тохиолдлын тоогоороо дэлхийд нэгдүгээрт жагсаж байгаа АНУ-д халдварын 78 сая гаруй тохиолдол илэрч, 951 348 хүн нас баржээ.
Тус улсын араас Энэтхэг /42 сая тохиолдол илэрч, 515 210 хүн нас барсан/, Бразил /29 сая тохиолдол илэрч, 652 143 хүн нас барсан/ бичигдэж байна. ДЭМБ-ын бүс нутгаар авч үзвэл, Америк, Европт хамгийн олон буюу 148 сая, 183 сая гаруй тохиолдол тус бүр илэрч, халдварын улмаас 2.6 сая, 1.8 сая гаруй хүн нас барсан байна.