ОХУ-ын агаарын тээврийн “Аэрофлот” компани Москва-Улаанбаатар чиглэлийн нислэгээ тодорхойгүй хугацаагаар зогсоосон тухай ЗТХЯ мэдээллээ.
АНУ-ын “Сабер” системийг ОХУ-ын компаниуд зорчигч бүртгэлд ашиглахыг хориглосон тул “Аэрофлот” компани энэ сарын 9-нөөс олон улсын бүх нислэг, түүний дотор Москва-Улаанбаатар чиглэлийн нислэгээ тодорхойгүй хугацаагаар зогсоож байна.
Мөн манай улсын иргэний агаарын тээврийн “Аэро Монголиа” компанийн давхар даатгагч дотор Английн компани хувь оролцоотой байдаг учраас даатгалын асуудлаа шийдтэл мөн энэ сарын 9-нд ОХУ-ын Эрхүү хотын чиглэлийн нислэгээ хийгээд түүнээс хойш зогсоохоор болжээ.