УИХ-ын хаврын ээлжит чуулган ирэх долоо хоногт эхэлнэ

оруулсан Алсын Хараа

УИХ-ын 2022 оны хаврын ээлжит чуулган энэ сарын 15-нд буюу ирэх долоо хоногийн мягмар гарагт эхэлнэ.

Тодруулбал, УИХ-ын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 1 дүгээр заалтад "УИХ-ын намрын ээлжит чуулган аравдугаар сарын 1-ний өдрөөс, хаврын ээлжит чуулган гуравдугаар сарын 15-наас тус тус эхлэн 75-аас доошгүй ажлын өдөр чуулна” хэмээн заасан. УИХ-ын хаврын ээлжит чуулганаар доорх 55 хууль, тогтоолын төслийг хэлэлцэхээр товлоод байна.

Үүнд:

1/Ашигт малтмалын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

2/Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон бусад татварын хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон зарим татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл;

3/Газрын багц хуулийн төсөл;

4/Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

5/Дампуурлын тухай хуулийн төсөл буюу Төлбөрийн чадваргүйдлийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

6/Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

7/Жагсаал цуглаан хийх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

8/Зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай анхдагч хуулийн төсөл;

9/Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

10/Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

11/Зөрчлийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

12/Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

13/Иргэний болон захиргааны шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай анхдагч хуулийн төсөл;

14/Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

15/Иргэний үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөний тухай хуулийн төсөл;

16/Малын тоо толгойн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

17/Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл;

18/Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

19/Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл;

20/Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, “Монгол Улсын 2021 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

21/Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

22/Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

23/Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

24/Өндөр насны тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл;

25/Төрийн өмчийн тухай хуулийн төсөл;

26/Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай анхдагч хуулийн төсөл;

27/Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл;

28/Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн төсөл;

29/Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн тухай хуулийн төсөл;

30/Төрийн болон албаны нууцын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

31/Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

32/Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай анхдагч хуулийн төсөл;

33/Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

34/Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл;

35/Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

36/Төрийн жинхэнэ албаны сонгон шалгаруулалтын тусгай журмын тухай хуулийн төсөл;

37/Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөл;

38/Тээврийн нэгдсэн хуулийн анхдагч хуулийн төсөл;

39/“Тэтгэврийн доод хэмжээг индексжүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

40/Улс төрийн намын тухай хуулийн төсөл

41/Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл;

42/Үндэсний баялгийн сангийн тухай анхдагч хуулийн төсөл;

43/Үндэсний их баяр наадмын тухай хуулийн төсөл;

44/Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

45/Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл;

46/Хог хаягдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

47/Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл;

48/Хөгжлийн сангийн тухай анхдагч хуулийн төсөл;

49/Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

50/Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

51/Шилэн дансны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

52/Шүүх байгуулах тухай хуулийн төсөл;

53/Шүүхийн шинжилгээний тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

54/Шүүхийн бус журмаар өр барагдуулах тухай анхдагч хуулийн төсөл;

55/Эдийн засгийн сэргэлтийг дэмжих хөгжлийн төслийг санхүүжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх тухай анхдагч хуулийн төсөл.

Сэтгэгдэл бичих