"Бээжин 2022" өвлийн паралимпын наадмын гүйлтийн цанын 20 км зайн уралдаан өнөөдөр сонгомол текникээр явагдсан бөгөөд энэ зайд 10 улсын 17 тамирчин гараанаас гарч Монголын тамирчин ОУХМ Батмөнхийн Ганболд 1 цаг 04 минут 23.5 секунд хурдалсан амжилтаар 12 дугаар байр эзэллээ.
Харин Цэгмидийн Дашдоржийн хувьд 5 км бүхий тойрог замд үргэлжилсэн энэ уралдааны сүүлийн тойрогт замаас гарснаар уралдаанаа дуусгаж чадаагүй байна. Манай гүйлтийн цанын хоёр тамирчны хувьд лхагва гарагт буюу 3 дугаар сарын 9-нд дараагийн зай буюу Спринт зайд уралдана.