“Sony”, “Honda” хамтран цахилгаан хөдөлгүүрт автомашин бүтээнэ

оруулсан Алсын Хараа

/NHK/. Японы “Sony” болон “Honda” компаниуд цахилгаан хөдөлгүүрт автомашин үйлдвэрлэх зорилгоор стратегийн эвсэл байгуулах тохиролцоонд хүрчээ.

"NHK" телевизээр мэдээлснээр, “Sony Group” болон “Honda” цахилгаан автомашин үйлдвэрлэх шинэ компани байгуулахаар төлөвлөж байгаагаа мэдэгдсэн бөгөөд анхны загвараа 2025 онд зах зээлд нийлүүлэх зорилго тавьсан байна.

“Sony Group” нь автомашины салбарт "хувьсал ахиц дэвшил гаргасаар" байгаа “Honda”-тай эвсэж, “хувьсгалт ололт амжилт"-д үргэлжлүүлэн хувь нэмрээ оруулахыг хүсэж байна гэж тус компанийн ерөнхийлөгч Ёшида Кеничиро мэдэгджээ.

Харин “Honda” компанийн тэргүүн Мибе Тошихиро мэдэгдэхдээ, хоёр компани "түүх, соёлын хувьд олон ижил төстэй зүйлтэй" боловч технологийн чадамж нь эрс ялгаатай бөгөөд энэ нь эвслийн өмнө өргөн боломжуудыг нээж өгнө хэмээн онцлон тэмдэглэсэн байна.

Сэтгэгдэл бичих