Туркт инфляцийн түвшин 54.4 хувьд хүрчээ

оруулсан Алсын Хараа

/Bloomberg/. Туркын мөнгөн тэмдэгт болох лирийн ханш суларч, эрчим хүч болон хүнсний бүтээгдэхүүний үнэ огцом өссөн зэрэг шалтгааны улмаас хоёрдугаар сард тус улсын инфляцийн түвшин сүүлийн хорин жилийн дээд хэмжээндээ хүрчээ.

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өнгөрсөн сард жилийн дундажаар 54.4 хувиар өсчээ. Харин өмнөх буюу нэгдүгээр сард инфляцийн түвшин 48.7 хувь байсан байна.

“Bloomberg” агентлагийн судалгаанд оролцсон 22 шинжээч Туркийн инфляцийн түвшин хоёрдугаар сард 52.5 хувьтай байна гэж таамаглаж байжээ.

Сэтгэгдэл бичих