Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 232 шинэ тохиолдол батлагджээ.
Сүүлийн долоо хоногт тохиолдлын тоо 400-гаас доош бүртгэгдэж буй юм. ЭМЯ-ны мэдээлснээр, шинээр илэрсэн халдварын 95 нь Улаанбаатарт, 137 нь орон нутагт бүртгэгджээ. Орон нутгаас хамгийн олон буюу нийт 25 тохиолдол Өмнөговь аймагт батлагдсан байна. Харин долоон аймагт халдварын тохиолдлын тоо бүртгэгдээгүй аж.
Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас нэг хүн нас баржээ. Ингэснээр манай улсад уг өвчнөөр 2101 хүн эндээд байна.
Өнөөдрийн байдлаар халдварын улмаас 6 262 хүн гэрийн ажиглалтад байгаа бол 1 935 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм. Тэдгээрийн биеийн байдлын хувьд үнэлбэл хөнгөн 492, хүндэвтэр 1250, хүнд 168, нэн хүнд оноштой 25 хүн байна.