/TASS/. Японы эрх баригчид Олон улсын эрчим хүчний агентлагийн гишүүн орнуудтай хүрсэн тохиролцооны дагуу нефтийн үнийг бууруулах зорилгоор үндэсний нөөцөөсөө 7.5 сая торх нефть худалдахаар шийдвэрлэснийг тус улсын Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн сайд Хагиуда Коичи сэтгүүлчдэд мэдээлжээ.
“Kyodo” агентлагийн мэдээлснээр, Японы эрх баригчид мөн тус улсад бензин болон нефтийн бусад бүтээгдэхүүний үнийг тогтворжуулахын тулд 360 орчим тэрбум иен буюу 3.1 тэрбум ам.доллар гаргахаар шийдвэрлэсэн байна.
Олон улсын эрчим хүчний агентлагийн гишүүн орнууд урьд нь үнийг тогтворжуулах зорилгоор 60 сая торх нефть худалдахаар тохиролцжээ.