Монгол хэл бичгийн шалгалтын босго оноог тогтоолоо

оруулсан Алсын Хараа

Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн А/72 дугаар тушаалаар эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшиг тогтоох зорилготой “Монгол хэл бичгийн шалгалт”-ын босго оноог 400 байхаар тогтоолоо.

Их, дээд сургуульд элсэн суралцахаар ЭЕШ-д бүртгүүлсэн шалгуулагчид Монгол хэл бичгийн шалгалтад заавал хамрагдсан байна. Шалгалтыг 2022 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр зохион байгуулна.

Монгол хэл бичгийн шалгалтын бүртгэл элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэлтэй хамт https://eyesh.eec.mn/ цахим хуудсаар 2022 оны 3 дугаар сарын 14-ний 18:00 цаг хүртэл явагдана.

Энэ оны төгсөгч /2022 онд ерөнхий боловсролын сургууль төгсөх шалгуулагч/-д автоматаар бүртгэгдэнэ. Харин өмнөх оны төгсөгч /2022 оноос өмнө ерөнхий боловсролын сургууль төгссөн/-д элсэгчийн ерөнхий шалгалтад сонгож бүртгүүлэх юм.

Монгол хэл бичгийн шалгалт нь үнэ төлбөргүй байна.

Сэтгэгдэл бичих