Өчигдөр 322 хүнээс коронавирус илэрч, нэг хүн энджээ

оруулсан Алсын Хараа

Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 322 шинэ тохиолдол батлагджээ. Сүүлийн өдрүүдэд тохиолдлын тоо 400-аас доош бүртгэгдэж буй юм. ЭМЯ-ны мэдээлснээр, шинээр илэрсэн халдварын 169 нь Улаанбаатарт, 154 нь орон нутагт бүртгэгджээ. Орон нутгаас хамгийн олон буюу нийт 19 тохиолдол Өмнөговь аймагт батлагдсан байна. Харин дөрвөн аймагт халдварын тохиолдлын тоо бүртгэгдээгүй аж.

Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас нэг хүн нас баржээ. Ингэснээр манай улсад уг өвчнөөр 2100 хүн эндээд байна. Өнөөдрийн байдлаар халдварын улмаас 6602 хүн гэрийн ажиглалтад байгаа бол 2104 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм. Тэдгээрийн биеийн байдлын хувьд үнэлбэл хөнгөн 533, хүндэвтэр 1374, хүнд 169, нэн хүнд оноштой  28 хүн байна.

Сэтгэгдэл бичих