Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийн 80.3 хувьд нь тендер зарлаад байна

оруулсан Алсын Хараа

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанд Сангийн сайд Б.Жавхлан Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд батлагдсан улсын төсвийн хөрөнгө оруулалтын санхүүжилт, төслийн худалдан авах ажиллагааны явцын талаар танилцууллаа.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр хэрэгжих 716 төсөл, ажлаас 80.3 хувь 575 нь тендер зарласан байна. Тендер шалгаруулалт зарлаагүй 141 төсөл байна.

Тендер шалгаруулалт зарласан төсөл, ажлын худалдан авах ажилллагааг Засгийн газраас өгсөн чиглэлийн хүрээнд яаралтай зохион байгуулж, 2022 оны дөрөвдүгээр сарын 1-ний дотор гэрээ байгуулан ажиллахыг төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгалаа.

Сэтгэгдэл бичих